ГХУСАЗСЗ

       Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийнхээ хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын ажил, арга хэмжээг иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг зөвлөл бөгөөд Ажлын албатай. Ажлын алба нь 12 албан хаагчтай.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны хууль, хүчний байгууллагууд мөн Баянзүрх дүүрэг рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Төр Нийслэлийн байгууллагууд багтдаг. 

Зорилго:

     Орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, уялдуулах, хяналт тавих.

Гол үүргүүд:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн бодлого, төлөвлөгөө боловсруулах
  • Урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээ авч байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлэх
  • Иргэд, байгууллагуудын оролцоог хангах
  • Цагдаагийн байгууллагатай хамтран холбогдох мэдээлэл, статистик, судалгаанд суурилсан арга хэмжээ авах
  • Сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, тайлагнах

Бүтэц бүрэлдэхүүн:

  • БЗД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд зөвлөлийн дарга
  • БЗД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
  • БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүxийн Тамгын газрын дарга
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүxийн Тамгын газрын дарга
  • БЗД-ийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга;
  • БЗД-ийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх
  • Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх газар
  • Зэвсэгт хүчний жанжин штаб нэгдүгээр орлогч дарга
  • ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба
  • ЦЕГ-ийн Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны дарга
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
  • БЗД-ийн Цагдаагийн газрын дарга
  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын БЗД-ийн замын цагдаагийн хэлтсийн дарга
  • БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга
  • БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
  • БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга
  • БЗД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс
  • БЗД-ийн Татварын хэлтэс
  • БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба
  • БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга
  • Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал
  • “Гэр бүл, хүүхэд, залуучуудад эрх зүйн үйлчилгээ үзүүлэх Цагаан шонхор төв” Төрийн бус байгууллага;